Хятад бараа шиг хүмүүс
Хятад бараа шиг хуурамч хүмүүс
Хэнэгч үгүй дэрэгдүүр алхана
Хээв нэг инээмсэглэн зөрөх нь
Худалдаж аваад хэргэлж амжаагүй
Хэмхэрч урагдсан
Хятад бараатай төстөй харагдана
Хайр татам харцных нь гүнд
Халтар төгрөгний төлөөх шунал шингээстэй
Хөөрхөн халхалсан нүгэлт харцаараа ширтэх нь
Хөөрхий намайг мөнгө болгон үзвүү гэлтэй
Хүсэлээр даажигандаг хужаа бараа шиг
Хаа хамаагүй хуурамч харц зүрхлүү минь чулуудна.

0 Response to

Post a Comment