Будрах цасны ширхэг бүрт дурлалын мөртөө даймаар байна
Бодол хийлэн чамайг мөрөөдсөн мөч бүрээ
Борхон зүрх халигаж буй чамайг нэхэх хайраа
Будрах цасан ширхэг бүрт би даймаар байна
Чам дээрээ би цагаахан цасан болон бударж
Час халуун зүрхэн дээр чинь буугаад хайлин шингэмээр байна
Будрах цасан ширхэг бүрт зүрхээрээ шингээд
Би чамд  хайраа шингээн  будармаар байна
Чамдаа зориулах хайранд минь цасан ширхэг хүрэлцэхгүй болхоор
Чамд зорnулан тэрэлсэн мөртөө шөнийн тэнгэрт анивчих оддоор бас хэлхмээр байна

0 Response to

Post a Comment